2009-11-06,17:41

12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН “МАТЕМАТИК”-ИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын  2008 оны     8     дугаар    сарын   20   - ний өдрийн 424 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

3. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН “МАТЕМАТИК”-ИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

 

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЕРӨНХИЙ ҮР ДҮН:

 

Нэгдүгээр ангийн математикийн сургалтын эрхэм зорилго нь  суралцагчдын хэл, сэтгэхүйн нэгдлийг хангахад дэмжлэг үзүүлэх явдал бөгөөд суралцагчдад:

o   Математикийн хэл, харилцааны

o   Учир зүйн үндэслэл гаргах (хийх)

o   Загварчлан дүрслэх, таних, ойлгох

o   Асуудал шийдвэрлэх

цогц чадамж төлөвшүүлэх үндэс суурийг зөв тавихад оршино.

 

 

Сурагчид I  анги төгсөхдөө математикийн хичээлээр дараах чадвартай болно. Үүнд:

·         Орон зай, цаг хугацааны ерөнхий төсөөлөлтэй болох

·         0-100 хүртэлх бүхэл тоог уншиж, бичиж, тоолж, тэмдэглэх, эрэмбэлэх, жиших  

·         20  дотор нэмэх, хасах

·         Цэг, хэрчим, гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсийг ялган таньж нэрлэх, зурах эдгээрийг ашиглан хялбар зохиомж хийх

·         Дараалан байрлуулсан тоо, юмс, үйл явдлын зүй тогтлыг ажиглан илрүүлэх, хялбар туршилт хийх, үр дүнг бүртгэх, ажиглах, дүгнэх

 


Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Сурах, сургах агуулга

Үнэлгээ

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

ТОО ТООЛОЛ

·   Цифр, нэмэх, хасах үйлдлийн болон жиших тэмдгийг таних, унших, бичих, хэрэглэх

·   100 хүртэлх тоог унших, бичих, тэмдэглэх, жиших

·   Хорь (20) дотор нэмэх, хасах

·   Цифр, 100 хүртэлх натурал тоо, нэмэх, хасах, тэнцүүгийн тэмдэг

·   Хөрш тоо, тэгш ба сондгой тоо

·   Тооны бүтэц

·   Хуваарьтай шугам

·   20 дотор нэмэх, хасах үйлдлийг цээжээр болон бичгээр гүйцэтгэх арга

·   Нэмэх (хасах)-ын хүрд

·   20 дотор тоог дараалан нэмэх (хасах) арга

·   Нэгж, аравтын орон

·   100 хүртэлх тоог жиших арга

·   Зөрүүг тооцоолох арга

·   Цаг хугацаа

·   Хүснэгт

·   100 хүртэлх тоог унших, бичих, тэмдэглэх

·   20 хүртэлх тоог бүтцээр нь задлах

·   Тоо хэмжээг шоо, дүрс болон тоолох хэрэгслээр төлөөлүүлэн загварчлах

·   20 дотор нэмэх, хасах үйлдэл бүхий илэрхийлэл бичих, унших, зохиох, утгыг нь олох

·   Хуваарьтай шугам дээр тоо тэмдэглэх, нэмэх, хасах үйлдэл гүйцэтгэх, учрыг тайлбарлах

·   Аравт хэтрүүлэн нэмэх, аравт задлан  хасах

·   20 дотор нэмэх, хасах үйлдлийг цээжээр болон бичгээр гүйцэтгэх, зөрүүг тооцоолох, шалгах

·   100 хүртэл нэгээр буюу арваар нэмэгдүүлж, хорогдуулан тоолох

·   Орчин тойрны юмсыг тоолох,

·   Тоон мэдээлэл бүхий өгүүлбэрийг унших, тоог бичих, жиших

·   20 дотор нэмэх, хасах үйлдлийг цээжээр болон бичгээр гүйцэтгэх,

·   Цаг хараад хэд болж буйг хэлэх, цаг тааруулах, цаг баримталж сурах

·   Ахуй амьдралын агуулгатай энгийн бодлого бодох, үр дүнг шалгах

·   Хуанли хараад сар өдрийг баримжаалах

·   Математик бичвэрийг нэрлэх, үгээр илэрхийлэн бичих, унших

·   Тоон илэрхийллийн утга олох

·   Дидактик тоглоомыг зөв тоглох

·   20 дотор нэмэх, хасах үйлдэл хэрэглэн асуудал шийдвэрлэх

АЛГЕБР

·   Нэмэх үйлдлийн чанарыг хэрэглэх

·   Математик бичвэрийг үнэн утгатай байлгах тоо, тэмдгийг олох, шалгах

·   Хуваарьтай хэрчим ба хүснэгт зурж хэрэглэх

·   Их, бага, тэнцүү (>, <, =) тэмдэг

·   Нэмэх, хасах үйлдэл бүхий илэрхийлэл, илэрхийллийн утга; нэмэгдэхүүн, нийлбэр, нийлбэрийн утга, хасагдагч, хасагч, ялгавар, ялгаврын утга

·   Нэмэх, хасах үйлдлийн гишүүдийн хамаарал

·   Нэмэх үйлдлийн байр солих, бүлэглэх чанар,  “тэг”-ийн чанар

·   Тоо, илэрхийллийг жиших арга

·   Зүй тогтол, холбоо хамаарал

·   100 хүртэлх тоо, илэрхийллийг жиших

·   Нэмэх, хасах үйлдлийн гишүүдийг ялган нэрлэх

·   Илэрхийллийн утгыг олох

·   20 хүртэлх тооны бүтцийг ашиглан орхигдсон тоог нөхөх

·   Нэмэх, хасах үйлдлийн гишүүдийн хамаарлыг хялбар жишээ, загвараар үзүүлэх, түүнийг хэрэглэн үйлдлийн (20 доторх) дүнг шалгах, учрыг тайлбарлах

·   Нэмэх үйлдлийн байр солих, хэсэглэн нэгтгэх хууль, “тэг”-ийн чанарыг хялбар жишээгээр тайлбарлах

·   Математик бичвэрийг үнэн байлгах тоо, үйлдлийн тэмдгийг нөхөх, шалгах

·   Нэмэх үйлдлийн байр солих, хэсэглэн нэгтгэх чанар ашиглан илэрхийллийн утгыг хялбар аргаар олох

·   Нэмэх, хасах үйлдлийн гишүүдийн хамаарлыг загвараар үзүүлэх

·   Тоо, юмсын зүй тогтол, холбоо хамаарлыг илрүүлэх, тайлбарлах, өргөтгөх, гүйцээх

·   Өгсөн дүрмээр дидактик тоглоом тоглох, үр дүнг тэмдэглэн бүртгэл хөтлөх

·   Сонирхолтой гурвалжин, квадрат, хэлхмэл жишээ гэх мэт тоглоом тоглох

·   Монгол ардын тоглоом ба бодлогууд (Алаг мэлхий, морь уралдах, нүх шахах, шагай шүүрэх, уулын хур, хээрийн хур, олон санаа гэх мэт)

·   Тооны бүтэц, нэмэх, хасах үйлдлийн гишүүдийн хамаарлыг хэрэглэн асуудал шийдвэрлэх, үр дүнг шалгах

·   Тэнцэтгэл (тэнцэтгэл биш) буюу математик бичвэрийг үнэн утгатай болгох тоо, тэмдгийг олж шалгах

·   Хорь дотор нэмэх, хасах үйлдлийн дүнг шалгах

·   Харгалзуулах, харьцуулан жиших агуулгатай үйл гүйцэтгэх

ГЕОМЕТР

·   Орон зай, цаг хугацааны төсөөлөлтэй болох

·   Цэг, хэрчим, хуваарьтай хэрчим, гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсийг таних, нэрлэх, ялгах, зурах, зохиомж хийх

·   Юмсын урт, талбай, багтаамж, хүнд хөнгөнийг баримжаалан жиших

·      Юмсын байрлал заах үгс:

o    Дээр, доор,

o   Наана, цаана, хооронд, хол, ойр

o   Баруун, зүүн

 

·      Цэг, хэрчим, гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрс

·      Юмсын урт, талбай, багтаамж, хүнд хөнгөний талаарх анхны төсөөлөл

·      Уртыг хэмжих стандарт бус нэгж

·      Метр, сантиметр

 

 

 

 

·      Юмсын хэлбэр, хэмжээ, орон зай, цаг хугацааг илэрхийлсэн үг хэллэг (дээр, доор, наана, цаана, хооронд, баруун, зүүн, хол, ойр гэх мэт) -ийг ойлгох, зөв хэрэглэх

·      Цэг, хэрчим, гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсийг таних, нэрлэх, зурах

·      Бодит юмсын аль нэг талаас нь харагдах байдлыг хэрчим, гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрс хэрэглэн дүрслэн зурах, тайлбарлах

·      Юмсын урт, талбай, багтаамж, хүнд хөнгөнийг баримжаалан жиших, тайлбарлах

·      Юмсын уртыг стандарт бус нэгж болон сантиметр, метрээр хэмжих, тайлбарлах

·      Натурал тоон урттай хэрчим, бодит юмсын уртыг хэмжих (сантиметр, метр) 

·      Тодорхой урттай хэрчим зурах

·      Орчин тойрны юмсын байрлалыг тодорхойлох

·      Юмсын урт, талбай, багтаамж, хүнд хөнгөнийг баримжаалах (жинлүүр, сав суулга)

·      Гарын доорх материал ашиглан ширээнийхээ уртыг яаж баримжаалан хэмжих

·      Уртыг хэмжих хэрэгсэл ба нэгжийг оновчтой сонгон хэмжилт хийх

·      Дугуй, дөрвөлжин, гурвалжин зурах, хайчлан эвлүүлэх, наах зэргээр хялбар зохиомж хийх

·      Аяллын болон ойр орчны зам чиглэлийн зураглал (маршрут)-г дүрслэх

·   Цэг, хэрчим, гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсийг ялган нэрлэх, зурах

·   Замыг дүрслэн зураад тайлбарлан ярих

·   Бодит байдал болон зураг дээр байгаа юмсын байрлалыг тодорхойлон (нэг юмыг нөгөөтэй нь харьцуулан жишиж) ярих

·   Математикийн үйлдэл гүйцэтгэх аргыг үзүүлсэн загвар (буюу тулгуур дохио)-ыг тайлбарлан ярих

 

МАГАДЛАЛ, СТАТИСТИК

·   Зүй тогтлыг ажиглан илрүүлэх, үргэлжлүүлэх

·   Хялбар туршилт хийж, үр дүнг бүртгэх

·   Тоглоомын дүрмийг ухаарч тоглох

·   Туршилт, түүний үр дүн

·   Хүснэгт, мөр, багана

·   Юмсын зүй тогтол

·   Боломж

·   Дараалан байрлуулсан тоо, юмсын зүй тогтол, холбоо хамаарал (геометрийн дүрсийн өнгө, хэмжээ, хэлбэр, байрлал гэх мэт)-ыг илрүүлэх, тайлбарлах, гүйцээж дүрслэх, будах

·   Туршилт хийх, бүртгэх, хүснэгт бөглөх, ажиглах зэрэг үг хэллэгийн утгыг ойлгон үйл гүйцэтгэх

·   Зарим хялбар туршилт хийх: зоос, шагай, шоо орхих, ялгаатай хоёр цифр сонгон авч хоёр оронтой боломжит тоо үүсгэх гэх мэт

·   Туршилтын үр дүнд гарах боломж хувилбаруудыг нэрлэх, тоолох

·   Тодорхой үзүүлэлт (ангийн сурагчдын төрсөн өдөр, цаг агаар гэх мэт)-ээр бүртгэл хөтлөн, дүгнэн ярилцах

·   Шоо орхих, зоос орхих, бөмбөг шидэх гэх мэт хялбар туршилт хийж тоглох, үр дүнг хүснэгтэд бүртгэх, нийлбэр оноог тооцож гаргах

·   Цөөн мөр, багана бүхий хүснэгтээр өгсөн бүртгэлийг ажиглан, дүгнэн ярилцах

·   Математикийн бичиглэлийг үнэн утгатай болгох тоо, тэмдгийг туршилт хийх замаар сонгох, шалгах

·   Тоонуудыг дараалуулсан учрыг таньж орхигдсон тоог олох, цааш үргэлжлүүлэн тоо бичих, учрыг тайлбарлан ярих

·   Янз бүрийн туршилт хийж дүнг хүснэгтээр бүртгэх

·   Ажиглах, турших замаар дүгнэлт гаргаж хэлэх

 

 

 

АРГА ЗҮЙ:

Нэгдүгээр ангид математикийн хичээлийг зохион байгуулахдаа дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд хүүхдэд бодит юмс, зураг, зураглал, бичвэр зэргийг үзэх харах ажиглах, ярилцах, боломж олгохын зэрэгцээ тодорхой үйлийг биечлэн үзүүлэх, зурах, бичих, унших, хийж бүтээх, хэрэглэх, тоглох, асуудал шийдэх зэрэг үйл, үйл ажиллагаануудыг дэс дараатай төлөвлөн ганцаарчлан болон хэсгээр, анги нийтээр ажиллах  хэлбэрээс сонгон хэрэглэнэ.


бичсэн: Tumenjargal.B төрөл: Сургалтын хөтөлбөр | (18) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 5717

Сэтгэгдэл:

болж байна
Бичсэн: Зочин хэзээ: 22:07, 2017-02-07 | Холбоос | |
баярлах гуниглах ирмэх ярзайтал инээх эргэлзэх тэврэлт тормолзох үнсэлт миа зүрх өвдөх улайх баяртай байна гоё шүү гайхах ууртай smug whew! санаа зовох cool чөтгөр уйлах инээх angel rolling on the floor raised eyebrow nerd алга ташилт sleepy dont tell anyone sick loser rolling eyes not talking
Бичсэн: Зочин хэзээ: 13:30, 2012-11-25 | Холбоос | |
улайх улайх улайх улайх улайх улайх улайх улайх улайх
Бичсэн: Зочин хэзээ: 13:30, 2012-11-25 | Холбоос | |
тормолзох тэврэлт үнсэлт баяртай байна зүрх өвдөх санаа зовох rolling on the floor инээх уйлах raised eyebrow чөтгөр алга ташилт sleepy
Бичсэн: Зочин хэзээ: 13:29, 2012-11-25 | Холбоос | |
wwwwwwwwwwwwwwwwwwwwwww

Бичсэн: Зочин хэзээ: 13:28, 2012-11-25 | Холбоос | |
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 15:37, 2011-12-09 | Холбоос | |
Тэр нэгдүгээр ангийхан чинь ёстой хөөрхөн юм цуснууд байналээ шд, аль дээр намайг ангируун орох гэлээ гээд нэг хүү ууж байсан таргаа шидэчдэгийн ёстой овоо золиг шөө. ккк
Дараа жил дүүгээ сургуульд оруулах болохоор дээрхийг хараад гарав. гоё шүү
Бичсэн: upshot_gp хэзээ: 07:37, 2010-11-09 | Холбоос | |
чөтгөр
Бичсэн: eva (зочин) хэзээ: 21:39, 2010-11-08 | Холбоос | |
тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Ю (зочин) хэзээ: 21:31, 2010-10-23 | Холбоос | |
тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт
Бичсэн: Зочин хэзээ: 21:31, 2010-10-23 | Холбоос | |
алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 22:02, 2010-05-29 | Холбоос | |
инээх ирмэх ирмэх ирмэх ирмэх ирмэх ирмэх ирмэх ирмэх ирмэх ирмэх ирмэх ирмэх хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай
Бичсэн: Зочин хэзээ: 17:41, 2010-05-24 | Холбоос | |
алга ташилт sleepy loser not talking rolling eyes nerd dont tell anyone sleepy angel rolling on the floor raised eyebrow чөтгөр уйлах инээх санаа зовох whew! cool гайхах зүрх өвдөх улайх баяртай байна гоё шүү хайртай үнсэлт тормолзох гуниглах ирмэх ярзайтал инээх
Бичсэн: Зочин хэзээ: 20:47, 2010-05-21 | Холбоос | |
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 15:33, 2010-05-08 | Холбоос | |
гоё шүү гоё шүү
Бичсэн: Зочин хэзээ: 09:34, 2010-04-26 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)