2009-11-06,19:14

12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН “ХӨГЖИМ”-ИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

                                                   2008     оны     8    дугаар    сарын     20-ны өдрийн

                                    424    дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

7 .    ЕБ-ЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН   “ХӨГЖИМ”-ИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

 ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО.

Хүүхдийн хэрэгцээ сонирхол, хөгжлийн онцлогт тохирсон хялбар аялгууг  сонсох, хөгжимдөх, дуулах, түүнд  тохируулан хөдөлгөөн хийх  зэрэг үйл ажиллагаанд   хүүхэд бүрийг  тэгш боломжоор ханган оролцуулах замаар тэдний   цогц хөгжилд хувь нэмэр оруулан   өөрийнхөө  “Би”-г ойлгон  мэдрэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд  оршино.

Хүлээгдэж буй ерөнхий үр дүн

 

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Сонсох

 

 

 

Дуулах

 

 

Хөгжимдөх 

 

 

 

Хөгжимт хөдөлгөөн 

 

К1 Хүрээлэн буй орчны амьтан юмсын  дуу чимээ, дуугаралтын өндөр нам, чанга сул,   хялбар энгийн аялгууны шинж чанар  (өнгө аяс,   хурдан удаа) зэрэг эсрэг тэсрэгийг  ялгах

 

К2 Хүрээлэн буй орчны амьтан  юмсын  дуу чимээ, дуугаралтын өндөр нам, чанга сул, хялбар энгийн аялгууны шинж чанар  (өнгө аяс,   хурдан удаа)  зэрэг эсрэг тэсрэгийг   сонсох,  дуулах,  хөгжимд хөдөлгөөн хийх, хөгжимдөх, хөгжимт тоглоомоор тоглох зэргээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцон  өөрөө хийж бүтээж  сурснаа үзүүлэх;

 

К3 Хүрээлэн буй орчны амьтан  юмсын  дуу чимээ, дуугаралтын  өндөр нам, чанга сул, хялбар энгийн аялгууны шинж чанар  (өнгө аяс,   хурдан удаа)  зэрэг эсрэг тэсрэгийг   сонсох,  дуулах,  хөгжимд хөдөлгөөн хийх, хөгжимдөх, хөгжимт тоглоомоор тоглох зэргээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцон  өөрөө хийж бүтээж  сурснаа үзүүлэх үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх; 

 

К4  Бусадтай хамтран   дуулах, хөгжимд хөдөлгөөн хийх, хөгжим сонсох, хөгжимдөх,  хөгжимт тоглоом тоглох,  хэлэлцэх,  хийж бүтээх явцдаа харилцаанд суралцах;

 

Дуулах.

 

Амьсгаагаа авах гаргах, дуулах үед дэх  хүний биеийн байрлал, тэнцвэрийн талаарх  энгийн ойлголт;

 

Дуу хоолойн дуугаралт, бие бялдрын харилцан хамаарал, үүргийн талаарх энгийн ойлголт;

 

 Хялбар энгийн  аялгууны өнгө аяс, хурдан удааны тухай ойлголт;

 

Сонсох.

 

Хүрээлэн буй орчны амьтан  юмсын  дуу чимээ,

 дуугаралтын өндөр нам, чанга сулын тухай ойлголт;

   

Энгийн хялбар аялгууны талаарх төсөөлөл, дүр дүрслэлийн илэрхийлэл

 эсрэг тэсрэг шинж чанар;

 Хөгжимдөх.

 

Тодорхой өндөрлөггүй хөгжмийн зэмсэг, тэдгээрийн төрлүүд,

 тэдгээрийг  өөрсдөө гарын доорх материалаар хийж бүтээх арга;

 Янз бүрийн эд  материал, юмс нь  ялгаатай дуу чимээ гаргах  туршилт;

 

Дуу чимээ, дуугаралтын шинж чанарын  (өндөр нам,  чанга сул)  тухай  энгийн ойлголт ;

 

Хөгжимт хөдөлгөөн

 

Бие бялдрын хөдөлгөөнөөр  юмсын дуу чимээг илэрхийлэх боломжийн талаарх ойлголт;

 

Хөдөлгөөнөөр хөгжмийн   эгшгийн үндсэн элмент  (өндөр нам, хүчтэй сул)- ыг илэрхийлэх аргад ;

 

Дуулах

 

Энгийн хялбар дуу чимээг   сонсож улмаар түүнийг дуурайн  дуугарах;

 

Хоолойн дасгал, амьсгалын дасгалыг   олон хувилбартайгаар  дуулах;

  

Нас, хөгжлийн   онцлогт   тохирсон дууг сонгон дуулах,   дууны үгийн утгын    талаар  ярилцах, бүтээл хийх  (зурах, наах, барих, ) ойлгож  тайлбарлах;

 

Аялгууны шинж    чанар, дүр дүрслэлийг илэрхийлэн хэмжээ, хэмнэлийг зөв дуулж дадах, суралцах;  

 

Ганцаараа болон хамтаараа  хөгжимтэй, хөгжмийн хамсраагүй    дуулж дадах;

 

Сонсох

 

Хүрээлэн байгаа орчныхоо дуу чимээ, дуугаралтын шинж чанар ( урт богино, өндөр нам, чанга сул)-ыг  жишиж илэрхийлэх;

 

Хөгжмийн хялбар аялгууны шинж чанар  (өнгө аяс,   хурдан удаа) -ыг сонсож таних, нэрлэх,  ялгах, тодорхойлох;  

 

Өөрсдийн танил хөгжмийн зэмсгийг дуугаралтаар  нь таниж ялгах,  нэрлэх;

 

Нас, хөгжлийн онцлогт тохирсон хөгжмийн зохиолыг(  ардын орчин цагийн, гадаадын) сонсож,   түүний  талаарх  төсөөлөл, дүр дүрслэл, утга санааг  ярилцаж хэлэлцэх; 

 

Зохиолын утга санаатай холбоотой  өөрсдийн төсөөллөө бүтээл ( наамал, баримал, зураг, зохиол, хөгжимдөх, дуулах, бүжиглэх)-ээр хийж илэрхийлэх;

 

 Сонсож буй  хөгжмийн хялбар  аялгууны хэмнэлд   тохируулан алга таших, үеэр   хэлэх; 

 

Энгийн хөгжмийн зэмсгээр   хөгжимдөн хэмнэлийг илэрхийлэх,  хөдөлгөөн хийх, бүжиглэх, дүр бүтээж жүжиглэх  зэргээр бусадтайгаа хамтрах, ганцаараа хийж гүйцэтгэх;

 

 Хөгжимдөх

 

Орчны дуу чимээ,  амьтан,  юмсын  дуу чимээ,  дуугаралтыг дуурайн дуугарч, хөгжмийн   хялбар  аялгууны хэмнэлд  тохируулан  амьтдын  дүр дүрслэлийг илэрхийлэн жүжиглэх, ардын, орчин цагийн, гадаадын хялбар аялгуунд хөгжөөнт тоглоом тоглох;

 

 Тодорхой өндөрлөггүй энгийн зэмсгээр  аялгууг дагаж хөгжимдөх;

 

Хөгжимт хөдөлгөөн  

 

 Хүүхдийн нас, хөгжлийн  онцлогт тохирсон  дуут бүжиг,  биеийн  хөдөлгөөнийг  хамт олноороо, ганцаараа   хийх, хөгжмийн аялгууны хэмнэлд тохируулан, хөдөлгөөн зохион хийх;

 

Дуулах

 

 Дуулах үйл ажиллагаанд  сонсох, өөрийнхөө дуу хоолойн  дуугаралтыг хянах, амьсгаагаа зөв авч тохируулах,  анхаарлаа төвлөрүүлэх,  биеийн тэнцвэрээ олох,  аялгуу хэмнэлийг зөв илэрхийлэх зэрэг ур чадвар эзэмших;

 

 Эдгээр чадварууд нь сонсох болон дуулах  явцад гол үүрэг гүйцэтгэх;

 

Дууг ганцаараа болон хамт олноороо дуулах нь хүүхдийн өөртөө итгэлтэй байдлыг нь дэмжиж, урамшуулж байдгаас гадна хамт олонтойгоо зэрэг эхэлж,   зэрэг төгсгөх чадвар  эзэмших;

 

Сонсох:

 

Хүрээлэн буй орчныхоо амьтан,  юмсын дуу чимээ,  хөгжмийн  хялбар аялгуунд анхаарлаа  төвлөрүүлэн сонсч,  бие даан   түүний  шинж чанарыг (өнгө аяс, хурдан удаан)-ыг ялгаж  мэдрэх,    тэдгээрийн талаар идэвхтэй санал шүүмжлэл өрнүүлэх, тайлбарлах, хүмүүстэй ярилцах, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж  байх;

   

 Хөгжим сонсох үйл ажиллагааны үр дүнд  хүүхдийн авьяас билиг хөгжих төдийгүй биеэ тайван амгалан авч явахад суралцах урьдчилсан нөхцөл байх;

 

Шувуудын жиргээ, онгоцны дуу,   малын дуу чимээ,  хаалга  хаах, крантнаас  гоожих  усны чимээ гэх мэт hүүхдийн  хүрээлэн байгаа  орчин дуу чимээнд тэдний  анхааралыг  татан чиглүүлж байх;

 

 Хүүхэд хүрээлэн байгаа орчныхоо амьтан, юмсын дуу чимээг ялган таньж тодорхойлдог болох нь хөгжмийн хэмнэлийг сонсох суурь тавил нь байх;

 

Хөгжимдөх

 

 Хэмнэл  хөгжимдөх  үедээ өөрийнхөө хөл гарыг   ашиглах;

.

Тодорхой өндөрлөггүй, хэмнэл хөгжимдөх хөгжмийн (хэнгэрэг,  савх, дуут мод, хэц,  гурвалжин, хонх, цан,   элсийг ялгаатай  савлан  хийсэн сав  гэх мэт) зэмсгээр хэмнэлийг дуурайн,  аялгууг дагаж, өөрөөр бие даан хэмнэлийг зохиож хөгжимдөх;

 

Хялбар энгийн аялгууг  хөгжимдөж  болох  зарим  хөгжмийн зэмсэг металлофон           (жигдэлсэн хонх), ксилофон (царгил), хонх зэргийг хэрэглэх;                    

 

 

 

 

Хөгжимт хөдөлгөөн

 

 Идэвхтэй хөдөлгөөн нь   хүүхдийн авьяас,   уран сэтгэмж,  булчингийн хөгжлийг нэмэгдүүлэх  сайн  арга зам болохоос  гадна  тэдэнд  тухайн цаг үеийн амьдралын жам ёсны  ойлголт тогтох, бусдын санаа бодолд хүндэтгэлтэй хандахад хувь нэмэр болсон байх; 

 

Хөдөлгөөн нь хүүхдийн хувьд  хөгжмийн хэмнэлд тохируулан алхах, түүнд тохируулан  хөдөлгөнөө зохицуулах, хөдөлгөөний тэнцвэр, эв дүй, уян хатан чанарыг бэхжүүлэхэд  ач холбогдолтой  байх;

Багш  хичээлийн жилийн эхэнд  хүүхдийн хөгжлийн түвшинг ажиглан, бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн цогц хөгжлийн түвшинг  тогтоож оношилсон  байх   Энэ нь анхан шатны үнэлгээ байх болно.

 

 Харин явцын үнэлгээг  даарах аргуудаар хийж болно.

 

Бүтээлийн сан хөтлөх,   бүтээл бүрт  он сар өдөр нь тодорхой бичигдсэн байх

 Хүүхдийн чадварыг  ажиглаж тэмдэглэх  үнэлгээний хүснэгтийг хэрэглэх

 

 Тодорхой зарим хүүхдэд сурган хүмүүжүүлэх  тэмдэглэл  хөтөлж болох  энэ нь хүүхдийн чадварын ахицыг   өгүүлэн  бичиж тэмдэглэсэн байх

 

 Явцын үнэлгээний эдгээр  хувилбарууд нь  хүүхдийн чадварыг хэрхэн нэмэгдүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэнэ.  

 

Дуулах

 

 Ганцаараа болон хамтаараа амьтан юмсын дуу чимээг дуурайн дуугарах, хөгжимтэй, хөгжмийн хамсраагүй,  аялгууны эсрэг тэсрэг шинж чанар, дүр дүрслэлийг илэрхийлэн хэмжээ хэмнэлийг зөв дуулж буй эсэх

 

Сонсох

 

 Ганцаараа болон хамтаараа сонсож буй хөгжмийн хялбар аялгууны эсрэг тэсрэг шинж чанарыг тайлбарлаж илэрхийлж буй эсэх

 

Хөгжимдөх

 

 Ганцаараа болон хамтаараа хялбар энгийн аялгууны эсрэг тэсрэг шинж чанарыг илэрхийлэн хэмнэлд тохируулан тодорхой өндөрлөггүй хөгжмийн зэмсгээр хөгжимдөж буй эсэх

 

Хөгжимт хөдөлгөөн

 

 Ганцаараа болон хамтаараа хөгжимдөх хөдөлгөөн, тоглоом, биеийн хөдөлгөөнийг хөгжмийн аялгууны эсрэг тэсрэг шинж чанарыг илэрхийлэн хэмнэлд тохируулан гүйцэтгэж буй эсэх

 

 

бичсэн: Tumenjargal.B төрөл: Сургалтын хөтөлбөр | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2338

Сэтгэгдэл:

алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 21:49, 2011-06-12 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)