2009-11-11,17:59

Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

Багшийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журам батлах тухай


2008 оны 11 сарын 13-ны өдөр                                                                                                                                                                         Улаанбаатар хот


Дугаар 73

 

Бага, дунд боловсролын тухай хуулийн 21.4, 21.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. “Багшийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ыг хавсралтаар баталж, 2008 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

2. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан 2008 мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаа нь дууссан багш нарт мэргэжлийн зэргээ хамгаалах, ахиулах болон мэргэжлийн зэрэг шинээр авах багш нарын хүсэлтийг 2009 оны 2 дугаар сард багтаан шийдвэрлэхийг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, сургууль, цэцэрлэг, Гэгээрлийн төвийн удирдлага нарт үүрэг болгосугай.

 

3. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, сургууль, цэцэрлэг, Гэгээрлийн төвийн удирдлага, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав), багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг жил бүрийн боловсролын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн газар (С.Наранцогт)-т тус тус даалгасугай.

 

САЙД Ё.ОТГОНБАЯР

 

Улсын бүртгэлийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2961 дугаарт бүртгэсэн.

 

 Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 

2008 оны  11  дүгээр сарын 13-ны өдрийн

73  дугаар тушаалын хавсралт

 

Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл              

 

1.1.           Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон албан бус боловсролын багш, сургуулийн хичээлийн эрхлэгч буюу сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч (цаашид багш гэх)-д багшийн мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.           Багшийн мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааны зорилго нь багшийн мэргэжил, ур чадварын өсөлтийг тодорхойлж, энэ өсөлтийг багшийн хөдөлмөрийн үр дүнг үнэлэхэд тооцон тэднийг урамшуулж, мэргэжлийн талбарт боловсролын чанарын төлөө шудрага өрсөлдөөний механизмыг бүрдүүлэхэд оршино.

 

1.3.           Багшийн мэргэжил болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааны чанар, үр өгөөжийн өсөлтөд харгалзах тодорхой шалгуур үзүүлэлтээр тогтоогдох гүйцэтгэлийн түвшинг багшийн мэргэжлийн зэрэг гэнэ.

 

1.4.           Бага, дунд боловсролын тухай хуулийн 21.4-т заасны дагуу багшид “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.

 

1.5.           Мэргэжлийн “Заах аргач багш” зэрэгтэй багш нь мэргэжлийн зэрэгтэй багшид тавигдах нийтлэг болон “Заах аргач багш”-д тавигдах тусгай шалгуур, үзүүлэлтийг тус тус хангасан, сургуулийнхаа багш нарт зөвлөх, тэдэнтэй хамтран ажиллах чадвартай багш байна.

 

1.6.           Мэргэжлийн “Тэргүүлэх багш” зэрэгтэй багш нь мэргэшлийн зэрэгтэй багшид тавигдах нийтлэг болон “Тэргүүлэх багш”-д тавигдах тусгай шалгуур, үзүүлэлтийг тус тус хангасан, орон нутгийнхаа багш нарт зөвлөх, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай багш байна.

 

1.7.           Мэргэжлийн “Зөвлөх багш” зэрэгтэй багш нь мэргэжлийн зэрэгтэй багшид тавигдах нийтлэг болон “Зөвлөх багш”-д тавигдах тусгай шалгуур, үзүүлэлтийг тус тус хангасан, үндэсний түвшинд багш нарт зөвлөх, боловсролын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах чадвартай багш байна.

 

1.8.           Багш мэргэжлийн зэрэг шинээр авах, зэргээ хамгаалах, ахиулах, сэргээх бүх тохиолдолыг багшид мэргэшлийн зэрэг олгох гэж ойлгоно.

 

1.9.           Багшид мэргэжлийн зэргийг шатлал алгасуулж олгохгүй.

 

1.10.       Мэргэжлийн “Заах аргач багш” зэргийг тухайн сургалтын байгууллага, “Тэргүүлэх багш” зэргийг аймаг, нийслэлийн Боловсролын газар, “Зөвлөх багш” зэргийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид яам гэх) эсвэл, энэ ажлыг зохион байгуулуулахаар түүнээс эрх олгогдсон байгууллага тус тус олгоно.

Хоёр. Мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлт

 

2.1.           Багшид мэргэжлийн “Заах аргач багш”, ”Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтлана. Үүнд:

 

2.1.1.     Багшлах эрхтэй байх

2.1.2.     Багшийн “Ёс зүйн дүрэм”-ийг чанд сахидаг байх

2.1.3.     Боловсролын стандартын шаардлага хангасан сургалтын хөтөлбөр (киррикюлим) боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлж сайжруулах арга зүйг бүрэн эзэмшиж, багш нарт зөвлөх чадвартай байх

2.1.4.     Сургалтын хэрэглэгдэхүүний үнэ цэнэтэй, баялаг сан хөмрөг бүрдүүлж, түүнийгээ сургалтдаа үр өгөөжтэй хэрэглэдэг  байх

2.1.5.     Гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах, мэргэжлийн болон дидактикийн онол, практикийн судалгаа хийх арга  хэрэгсэлийг эзэмшин өөрийгөө байнга хөгжүүлдэг байх

2.1.6.     Тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь сурагчиддаа тусалж зөвлөх, тэднийг дэмжих, хамтран ажиллах бүтээлч арга барил эзэмшсэн байх

2.1.7.     Багш, сургуулийн удирдлага, эцэг эх, иргэд, төр, олон нийтийн байгууллагуудтай бүтээлчээр хамтран ажиллах ур чадвар эзэмшиж, тодорхой үр дүнд хүрсэн байх

2.1.8.     Шинжлэх ухааны ололт, технологийн дэвшил, дэвшилтэт үзэл санааг судлан эзэмшиж, сургалтад шинийг санаачлан бүтээлч үйл хэрэг болгосон байх

 

2.2.           Багшид мэргэжлийн зэрэг олгохдоо сургалтын байгууллагад эрхэлж буй албан тушаалаас нь хамаарч дараах тусгай шалгуур, үзүүлэлтийг баримтлана. Үүнд: 

 

2.2.1.     Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшид тавигдах тусгай шалгуур үзүүлэлт:

 

2.2.1.1.          Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар заадаг хичээлээр нь үзүүлсэн суралцагчдын сурлагын дундаж амжилт нь тухайн зэрэг хүчинтэй байх хугацаанд улсын дунджаас доошгүй буюу тодорхой хувиар тогтмол дээгүүр байж, сурагчдаа хөгжүүлэх, тэдний сурлага, хүмүүжлийг сайжруулахад онцгойлон тэмдэглэх амжилт гаргасан байх

 

2.2.1.1.1.    Заах аргач багш: улсын дунджаас доошгүй байх

2.2.1.1.2.    Тэргүүлэх багш: улсын дунджаас 5-аас доошгүй хувь дээгүүр байх

2.2.1.1.3.    Зөвлөх багш: улсын дунджаас 10-аас доошгүй хувь дээгүүр байх

 

2.2.1.2.          Заадаг курс болон бүлэг сэдвийн хичээл, нэгж болон ээлжит хичээлийнхээ сургалтын хөтөлбөрийг цогцоор нь боловсруулах талаар бүтээлч туршлага хуримтлуулж, бусад багш нартай туршлагаа хуваалцах сургалт, сурталчилгааг 2-оос доошгүй удаа зохион байгуулсан байх

 

2.2.1.2.1.    Заах аргач багш: сургалт, сурталчилгаа нь сургалтын байгууллага (эсвэл сум, бүс, дүүрэг)-ын түвшинд

2.2.1.2.2.    Тэргүүлэх багш: сургалт, сурталчилгаа нь аймаг, нийслэлийн түвшинд

2.2.1.2.3.    Зөвлөх багш : сургалт, сурталчилгаа нь улс үндэсний түвшинд

 

2.2.1.3.          Боловсрол судлал, мэргэжил, дидактик, арга зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж тодорхой багц цаг цуглуулсан байх

 

2.2.1.3.1.    Заах аргач багш:  5 багц  цаг

2.2.1.3.2.    Тэргүүлэх багш: 8 багц  цаг

2.2.1.3.3.    Зөвлөх багш:  10 багц  цаг

 

2.2.1.4.          Oнол, практикийн хурал, зөвлөгөөнд боловсрол судлал, багшийн хөгжил, мэргэжил, дидактик, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хөгжил зэрэг асуудлаар судалгаа явуулан туршиж, үр дүнгээр нь 2-оос доошгүй илтгэл хэлэлцүүлж, тухайн хурлын материалд хэвлүүлсэн байх

 

2.2.1.4.1.    Заах аргач багш: илтгэл нь сургалтын байгууллага (эсвэл сум, бүс, дүүрэг)–ын түвшний хуралд хэлэлцэгдсэн байх  

2.2.1.4.2.    Тэргүүлэх багш: илтгэл нь аймаг, нийслэлийн түвшний хуралд хэлэлцэгдсэн байх  

2.2.1.4.3.    “Зөвлөх багш”: илтгэл нь үндэсний түвшний хуралд хэлэлцэгдэж, 1-ээс доошгүй гарын авлага мэтийн багш нарт зориулсан бүтээл туурвисан байх (Сурагчид зориулсан нийтээр хэрэглэх сурах бичгийг бүтээлд тооцно.)

 

2.2.2.                 Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчдэд тавигдах тусгай шалгуур үзүүлэлт:

 

2.2.2.1.          Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар сургууль, цэцэрлэгийнх нь суралцагчдын сурлагын дундаж амжилт нь тухайн зэрэг хүчинтэй байх хугацаанд улсын дунджаас доошгүй буюу түүнээс тодорхой хувиар тогтмол дээгүүр байж, багш сурагчдаа хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад онцгойлон тэмдэглэх амжилт гаргасан байх

 

2.2.2.1.1.    Заах аргач багш: улсын дунджаас доошгүй байх

2.2.2.1.2.    Тэргүүлэх багш: улсын дунджаас 5-аас доошгүй хувь дээгүүр байх

2.2.2.1.3.    Зөвлөх багш: улсын дунджаас 10-аас доошгүй хувь дээгүүр байх

 

2.2.2.2.          Хариуцсан ажлынхаа хүрээнд сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр зэрэг сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний баримт бичгүүдийг цогцоор нь боловсруулах, багш нараа хөгжүүлэх талаар бүтээлч туршлага хуримтлуулж, сургалтын байгууллагуудтай туршлагаа хуваалцах сургалт, сурталчилгааг 2-оос доошгүй удаа явуулсан байх

 

2.2.2.2.1.    Заах аргач багш: сургалт, сурталчилгаа нь сум, бүс, дүүргийн түвшинд

2.2.2.2.2.    Тэргүүлэх багш: сургалт, сурталчилгаа нь аймаг, нийслэлийн түвшинд

2.2.2.2.3.    Зөвлөх багш: сургалт, сурталчилгаа нь улс үндэсний түвшинд

 

2.2.2.3.          Сургалтын менежмент, багшийн хөгжил, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хөгжлийн чиглэлээр сургалтад хамрагдаж, тодорхой багц цаг цуглуулсан байх

 

2.2.2.3.1.    Заах аргач багш:  5-аас доошгүй багц  цаг

2.2.2.3.2.    Тэргүүлэх багш: 8-аас доошгүй багц  цаг

2.2.2.3.3.    Зөвлөх багш:  10-аас доошгүй багц  цаг

 

2.2.2.4.          Онол, практикийн хурал, зөвлөгөөнд сургалтын менежмент, багшийн хөгжил, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хөгжлийн асуудлаар судалгаа явуулан туршиж, үр дүнгээр нь 2-оос доошгүй удаа илтгэл хэлэлцүүлж, тухайн хурлын материалд хэвлүүлсэн байх

 

2.2.2.4.1.    Заах аргач багш: илтгэл нь сургалтын байгууллага (сум, бүс, дүүрэг)–ын түвшний хуралд хэлэлцэгдсэн байх 

2.2.2.4.2.    Тэргүүлэх багш: илтгэл нь аймаг, нийслэлийн түвшний хуралд хэлэлцэгдсэн  байх 

2.2.2.4.3.    Зөвлөх багш: илтгэл нь үндэсний түвшний хуралд хэлэлцэгдэж, 1-ээс доошгүй гарын авлага мэтийн багш, сургалтын менежер, арга зүйчдэд зориулсан бүтээл туурвисан байх (Сурагчид зориулсан нийтээр хэрэглэх сурах бичгийг бүтээлд шууд тооцно.)

 

2.2.3.     Албан бус боловсролын багшид тавигдах тусгай шалгуур үзүүлэлт:

 

2.2.3.1.          Боловсролын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдагчдын сурлагын дундаж амжилт нь тухайн зэрэг хүчинтэй байх хугацаанд улсын дунджаас доошгүй буюу тодорхой хувиар тогтмол дээгүүр байх

 

2.2.3.1.1.    Заах аргач багш: улсын дунджаас доошгүй байх

2.2.3.1.2.    Тэргүүлэх багш: улсын дунджаас 5-аас доошгүй хувь дээгүүр байх

2.2.3.1.3.    Зөвлөх багш: улсын дунджаас 10-аас доошгүй хувь дээгүүр байх

 

2.2.3.2.          Иргэдэд бичиг үсгийн боловсрол, амьдрах ухаан, бүтээлч чадвар олгох хичээлийнхээ сургалтын хөтөлбөрийг цогцоор боловсруулах талаар бүтээлч туршлага хуримтлуулж, туршлаг хуваалцах сургалт, сурталчилгааг 2-оос доошгүй удаа зохион байгуулсан байх

 

2.2.3.2.1.    Заах аргач багш: сургалт, сурталчилгааг бүс, дүүргийн түвшинд

2.2.3.2.2.    Тэргүүлэх багш: сургалт, сурталчилгааг аймаг, нийслэлийн түвшинд

2.2.3.2.3.    Зөвлөх багш: сургалт, сурталчилгааг улс үндэсний түвшинд

 

2.2.3.3.          Боловсрол судлал, мэргэжил, дидактик, арга зүйн чиглэлээр сургалтанд хамрагдаж, тодорхой тооны багц цаг цуглуулсан байх

 

2.2.3.3.1.    Заах аргач багш:  5-аас доошгүй багц  цаг

2.2.3.3.2.    Тэргүүлэх багш: 8-аас доошгүй багц  цаг

2.2.3.3.3.    Зөвлөх багш:  10-аас доошгүй багц  цаг

 

2.2.3.4.          Хамран сургалтын тойргийнхоо иргэдэд үзүүлэх албан бус боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, насан туршийн боловсролын чиглэлээр онцгойлон тэмдэглэх амжилт гаргаж, бүтээлээ хэлбэржүүлж баталгаажуулсан байх

 

2.2.3.4.1.    Заах аргач багш: амжилт, бүтээл нь бүс, дүүргийн түвшинд

2.2.3.4.2.    Тэргүүлэх багш: амжилт, бүтээл нь аймаг, нийслэлийн түвшинд

2.2.3.4.3.    Зөвлөх багш: амжилт, бүтээл нь улс үндэсний түвшинд

 

2.3.           Багшийн хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний 3-аас доошгүй жилийн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг хүлээн тогтвортой ажилласан, мөн боловсрол судлалын чиглэлээр магистрын ба докторын зэрэг хамгаалсан бол мэргэжлийн тухайн зэрэгт харгалзах багц цаг (кредит)-ийн үзүүлэлтийг холбогдох баримт бичгийг үндэслэн шууд 100 хувь хангасанд тооцно.

 

2.4.           Багшид “Заах аргач багш” мэргэжлийн зэргийг анх удаа олгохдоо багшаар ажиллаж эхлээд 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байхыг шаардана.

 

2.5.           Мэргэжлийн зэрэг олгоход тавигдах шалгуурын нэг болох багц цагт мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын цагийг оруулж тооцохгүй.

 

Гурав. Мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах

 

3.1.           Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь (а) багш холбогдох баримт бичгийг бүрдүүлж мэргэшлийн зэрэг олгуулах тухай хувийн хүсэлт өргөдлөө гаргах, (б) багшийн ажилтай нь танилцаж мэргэжлийн үнэлгээ дүгнэлт өгөх, (в) мэргэжлийн үнэлгээ, дүгнэлтдээ тулгуурлан шийдвэр гаргаж, үнэмлэх олгох (шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудад уламжлах), (г) мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг тайлагнах гэсэн үндсэн дөрвөн үе шаттайгаар явагдана.

 

3.2.           Энэхүү журмын хоёрдугаар хэсэгт тодорхойлсон шалгуур үзүүлэлтүүдээр тухайн багш өөрийн ажлаа үнэлээд үзүүлэлт бүрийг нотлох баримтыг зохих ёсоор албажуулан энэхүү журмын 3.3 ба 3.4-д заасан баримт бичгийг бүрдүүлж, мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдлөө зэрэг хүчинтэй байх хугацаа дуусахаас 1 жилийн өмнө тухайн оны 1 дүгээр сард багтаан сургалтын байгууллагын захиргаанд гаргана.

 

3.3.           Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн багш дараах материалыг бүрдүүлнэ:

 

3.3.1.     М‎‎‎эргэжлийн зэрэг олгохыг хүссэн өргөдөл

3.3.2.     Сурагчдын сурлагын амжилтыг баталгаажуулсан баримт

3.3.3.     Багшийн бүтээлийн жагсаалт

3.3.4.     Илтгэл хэлэлцсэн хурлын баталгаажсан хөтөлбөр, илтгэлүүдийн эмхэтгэл ( зөвлөх багшийн тохиолдолд зохиосон ном, гарын авлага, сурах бичгийн зохиогч, хэвлэлийн газар, хэвлэлийн компани, хэвлэсэн газар, хэвлэсэн он, ISBN зэргийг нотлох номны хавтас, эхний ба сүүлчийн нүүрүүдийн хуулбар)

3.3.5.     Цуглуулсан багц цагийг тодорхойлох сертификатын баталгаажуулсан хуулбар

3.3.6.     Багшлах эрхийн болон мэргэжлийн зэрэг (мэргэжлийн зэрэгтэй бол)-ийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар

3.3.7.     Зохион байгуулсан сургалт, сурталчилгааны баталгаажсан хөтөлбөр тайлан, холбогдох байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тодорхойлолт

3.3.8.     Онцгойлсон амжилтыг баталгаажуулсан баримт (шагнал, төрийн одон медаль хамаарахгүй)

3.3.9.     3х4 хэмжээний цээж зураг 2 ширхэг

 

3.4.           “Тэргүүлэх”багш” ба “Зөвлөх багш” м‎‎‎эргэжлийн зэрэг олгохыг хүссэн багш дараах материалыг нэмж бүрдүүлнэ:

 

3.4.1.     Журамд заасан шалгуур, үзүүлэлтийг хангасан байдлыг нотлох сургууль (Зөвлөх багш зэргийн хувьд нэмж боловсролын газрын магадлагаа)-ийн тодорхойлолт, дүгнэлт

3.4.2.     Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн сургууль (Зөвлөх багш зэргийн тохиолдолд Боловсролын газрын)-ийн албан тоот

 

3.5.           Багшид мэргэжлийн зэрэг олгох асуудлаар мэргэжил, арга зүйн байгууллага, мэргэжлийн холбоо, бусад сонирхлын бүлгүүдийн төлөөлөл бүхий мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх ажлын хэсгийг энэхүү журмын 1.10 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагуудын ерөнхий менежерийн шийдвэрээр байгуулна.

 

3.6.           Ажлын хэсгүүд нь энэхүү журмын хоёр дахь хэсэгт тодорхойлсон шалгуур үзүүлэлтийг үндэслэн тухайн багшид мэргэжлийн зэрэг олгох эсэх талаар мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт гаргана.

 

3.7.           Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг сургалтын байгууллага дээр дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

 

3.7.1.     Сургалтын байгууллагын ажлын хэсэг нь тухайн жилд мэргэжлийн ”Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэрэг олгохыг хүссэн багшийн материалд бүрдүүлэлтийн үнэлгээ өгч, шаардлага хангаагүй материалтай багшийг үнэлгээнээс хасаж, шаардлага хангасан материалтай багшийн ажилтай газар дээр нь танилцаад шалгуур үзүүлэлтийн биелэлтэд шаардлагатай нотлогоо гаргана.

 

3.7.2.     Сургалтын байгууллагын ажлын хэсэг нь мэргэжлийн “Заах аргач багш” зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарт энэ зэргийг олгох тухай болон мэргэжлийн “Тэргүүлэх багш” ба “Зөвлөх багш” зэргийн шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарт зэрэг олгохыг холбогдох байгууллагад уламжлах тухай  үнэлгээ, дүгнэлтээ багш нэг бүрээр гаргаж, сургалтын байгууллагын Багш нарын зөвлөлийн хуралд танилцуулна.  

 

3.7.3.     Сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нь ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлт болон багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн багшид “Заах аргач багш” мэргэжлийн зэрэг олгох, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлах тухай тушаал гаргана.

 

3.7.4.     Сургалтын байгууллага нь мэргэжлийн зэрэг олгох талаар гаргасан захирал, эрхлэгчийн тушаал, “Заах аргач багш” зэрэг авсан багш нарын судалгаа, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгуулахаар уламжлах багш нарын материалыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт тухайн оны 3 дугаар сард багтаан хүргүүлнэ.

 

3.8.           Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Боловсрол, газар дээр дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

 

3.8.1.     Аймаг, нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг нь тухайн жилд мэргэжлийн “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэрэг авахыг хүссэн багшийн материалд бүрдүүлэлтийн үнэлгээ өгч, шаардлага хангаагүй материалтай багшийг үнэлгээнээс хасаж, шаардлага хангасан материалтай багшийн материалтай танилцаад шалгуур үзүүлэлтийн биелэлтэд магадлагаа гаргана.

 

3.8.2.      Аймаг, нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг нь “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарт энэ зэргийг олгох тухай болон мэргэжлийн “Зөвлөх багш” зэргийн шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарт зэрэг олгохыг холбогдох байгууллагад уламжлах тухай  үнэлгээ, дүгнэлтээ багш нэг бүрээр гаргаж, Боловсролын газрын Зөвлөлийн хуралд танилцуулна.

.

3.8.3.     Аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нь ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлт болон Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн багшид “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг олгох, “Зөвлөх багш”  мэргэжлийн зэрэг олгох хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлах тухай тушаал гаргаж, шийдвэрийг сургалтын байгууллагад мэдээлнэ.

 

3.8.4.     Боловсролын газар нь мэргэжлийн зэрэг олгох талаар гаргасан даргын тушаал, “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш” мэргжлийн зэрэг авсан багш нарын судалгаа, Хавсралтын дагуу гаргаж, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгуулахаар уламжлах багш нарын материалыг яам (эрх шилжсэн байгууллагад)-нд тухайн оны 10 дугаар сард багтаан хүргүүлнэ.

 

3.9.           Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг яам (эрх шилжүүлсэн байгууллага) дээр дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

 

3.9.1.     Яам (эрх шилжүүлсэн байгууллага)-ны ажлын хэсэг нь тухайн жилд “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг авахыг хүссэн багш нарын материалд бүрдүүлэлтийн үнэлгээ өгч, шаардлага хангаагүй материалтай багшийг үнэлгээнээс хасаж, шаардлага хангасан багшийн материалтай танилцаад шалгуур, үзүүлэлтийн биелэлтийн үнэлгээ, дүгнэлтийг багш нэг бүрээр нягтлан гаргана.

 

3.9.2.     Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь яам (эрх шилжсэн байгууллага)-ны ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн багшид “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох шийдвэрийг тухайн оны 12 дугаар сард багтаан гаргаж, аймаг, нийслэлийн Боловсролын газарт мэдээлнэ.

 

3.9.3.     Багшид мэргэжлийн зэрэг олгосон тухай шийдвэр өмнө нь мэргэжлийн зэрэгтэй багшийн хувьд зэргийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг жилийн өмнөөс гарч байгаа тул шийдвэрт дараагийн оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн мэргэжлийн зэрэг нь хүчин төгөлдөр болж, зэргийн нэмэгдэл олгох хугацаа тооцогдохоор тусгасан байна.

 

3.9.4.     Холбогдох байгууллагууд багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхийг батлагдсан загварын дагуу хэвлэж, дараагийн оны 1 дүгээр сард багтаан багш нарт хүргэх арга хэмжээг зохион байгуулна.

 

3.10.       Мэргэжлийн тухайн зэргийг олгосон эрх бүхий байгууллага бүр энэхүү журмын Хавсралтын дагуу мэргэжлийн зэрэгтэй багш нарын мэдээллийн санг бүрдүүлнэ.

 

3.11.       Багшид мэргэжлийн зэрэг олгох талаар үнэлгээ, дүгнэлт гаргах бүх түвшний ажлын хэсгийн гишүүн буруутай үйлдэл хийж, тэр нь нотлогдсон тохиолдолд түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

Дөрөв. Мэргэжлийн зэргийн нэмэгдэл

 

4.1.           Мэргэжлийн “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэрэгтэй багшид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно.

 

4.2.           Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг энэхүү журмын 3.9.3-т заасан хугацаанаас эхлэн олгоно.

 

4.3.           Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр багшийн сарын үндсэн цалингаас тооцож олгоно.

 

4.4.           Сургалтын байгууллага, аймаг, нийсл‎‎элийн Боловсролын газар, яам (эрх шилжсэн байгууллага) нь гаргасан шийдвэр болон мэдээлэл, хяналт-шинжилгээндээ тулгуурлан багшид зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн боловсролын төсөвт тусгана.

 

Тав. Мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаа, мэргэжлийн зэргийг хасах

 

5.1.           Багшийн мэргэжлийн зэрэг нь түүнд мэргэжлийн зэрэг олгосноос хойш 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

 

5.2.           Мэргэжлийн зэрэг нь хүчинтэй байх хугацаанд хэрвээ багш хүсвэл шатлал алгасахгүйгээр мэргэжлийн зэргээ ахиулж болно.

 

5.3.           Багшид олгосон мэргэжлийн зэрэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна.

 

5.4.           Энэхүү журмын 5.7-д заасан нөхцөлөөс бусад тохиолдолд мэргэжлийн зэргээ хамгаалах хугацаа хэтэрсэн болон мэргэжлийн зэргээ хамгаалах, ахиулахаар хүсэлт гаргаж, зэрэг олгох үнэлгээнд ороод, тухайн з‎эрэгт тавигдах шалгуур үзүүл‎элтийг хангаагүй бол багшийн эзэмшиж байсан мэргэжлийн зэргийг шууд хүчингүй болсонд тооцно.

 

5.5.           Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан багшийн эрх үүргийг зөрчиж, мэргэжлийн алдаа гаргаж, багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь багшийн эзэмшиж байсан мэргэжлийн зэргийг хасна.

 

5.6.           Мэргэжлийн зэргээ тодорхой хугацаагаар хасуулсан багш нь зэрэг хасуулсан хугацаагаа дуусмагц мэргэжлийн зэрэг олгох талаар энэхүү журамд заасны дагуу сэргээж болно.

 

5.7.           Магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр хүндээр өвчилсөн, 3-аас дээш сарын хугацаагаар гадаадад томилолтоор ажилласны улмаас мэргэжлийн зэр‎эг авах хүсэлт болон шаардлагатай материалаа журамд заасан хугацаанд бүрдүүлэн өгч чадаагүй багшийн мэргэжлийн зэргийг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр тооцож болно.

 

 

Зургаа. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийн загвар

 

6.1.           М‎э‎ргэжлийн зэрэгтэй багшид “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгосоныг гэрчлэх Мэргэжлийн зэргийн үнэмлэх олгоно. Багшийн м‎эргэжлийн зэргийн үнэмлэх хэвлүүлэх зардлыг сургалтын байгууллага, аймаг, нийсл‎элийн Боловсролын газар, яам (эрх шилжсэн байгууллага)-ны төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

 

6.2.           Багшийн мэргэжлийн бүх зэргийн үнэмлэхийг ижил хэмжээ, дизайн бүхий загвараар хийх ба үнэмлэхийн бичвэр, гадна буюу дотор өнгө нь мэргэжлийн зэрэг бүрээр ялгаатай байна.

 

6.3.           Багшид олгох мэргэжлийн бүх зэргийн үнэмлэхийн гадна талыг сонгосон өнгийн А4 цаасны 1/2 хэмжээтэй, 230 граммын хатуу цаас, дотор талыг нүүрэн талтай ижил өнгийн хээтэй цаасаар хийж, хоёр талыг нийлүүлэн нааж, нуруулдаж нугалсан байна.

 

6.4.            “Заах аргач багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх ногоон, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх цэнхэр, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх улаан өнгөтэй байна.

 

6.5.           Зэргийн үнэмлэхийн нүүрэн талд “Багш” тэмдэг зурж, дор нь БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ гэж алтан бронзоор бичнэ.

 

6.6.           Зэргийн үнэмлэхийн дотор талд дараах бичвэрийг хэвлэсэн байна. (“Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхийн дотор талыг бичвэрийг жишээ болгов.)

 

 

 

                   Бүртгэлийн дугаар 133

3*4 хэмжээтэй зураг

 


                         Овог     

                         Нэр       

 

 

“Багшид мэргэжлийн зэрэг олгох тухай” Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын ..... оны .... дүгээр сарын ......-ны өдрийн ...... дугаар тушаалыг үндэслэн “ЗӨВЛӨХ БАГШ” мэргэжлийн зэргийн үнэмлэх олгов.

 

САЙД ______________ Ё.ОТГОНБАЯР

 

 

     (тэмдэг)

 

 

Үнэмлэхийн дугаар

 

S 08 6509 021 06 1 22

 

 

 

 

 

 

 

 

Олгосон:   ....... оны ..... дүгээр сарын  ...... -ны өдөр

 

 

 

 

6.7.           “Зөвлөх багш” Мэргэжлийн зэргийг 1, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийг 2, “Заах аргач багш” мэргэжлийн зэргийг 3 гэсэн тоогоор кодлоно.

 

6.8.           Багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхийн “бүртгэлийн дугаар”-т мэргэжлийн тухайн зэргийг олгосон байгууллагын жил бүр үргэлжлүүлэн хөтлөх нэгдсэн бүртгэлийн нэрсийн жагсаалтад эзлэх дугаарыг бичнэ.

 

6.9.           Мэргэжлийн зэргийн үнэмлэхийн “үнэмлэхийн дугаар”-ыг дараах байдлаар кодлоно:

 

Үнэмлэхийн дугаар     08  01  07 001 13 3 12

 

S          Сургалтын байгууллагын нэр буюу сургууль

08        Жилийн код буюу 2008 оны сүүлийн 2 тоо

6          Бүсийн код

5          Аймаг, нийслэлийн код буюу Архангай аймаг

09        Сум, дүүргийн код буюу Тариат сум

021      Сургуулийн код буюу Тариат сумын сургууль

06        Мэргэжлийн код буюу түүх, нийгмийн ухааны багш

1          Мэргэжлийн зэргийн код буюу Зөвлөх зэрэг

22        Багшийн нэрийн код буюу Сайдын тушаал дахь нэрийн дугаар

 

 

------------- o O o --------------


ХАВСРАЛТ

 

 

………………………………….        Аймаг (нийслэл)-ийн багш нар  ……….  онд

 

“ЗААХ АРГАЧ БАГШ”  ба “ТЭРГҮҮЛЭХ БАГШ” мэргэжлийн зэрэг олгосон багш нарын судалгаа

 

….  оны ….  сарын …. өдөр

 

·  Мэргэжлийн зэргийн нэр (заах аргач, тэргүүлэх)

·  Зэрэг олгосон багшийн нийт тоо

 

 

 

¹

Багшийн овог нэр

Хүйс

Нас

Ажилласан жил

Ажлын газар

Мэргэжил, код

Боловсролын зэрэг

Өмнө олгосон мэргэжлийн зэрэг

Үнэмлэхийн дугаар

Зэрэг олгосон шийдвэр, дугаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 …..…………………………….. аймаг (нийслэл)-ийн

 

Боловсролын газрын дарга                                                          (Овог, нэр)

---------------------------------

   Гарын үсэг, тамга, тэмдэг

 

Сэтгэгдэл:

Delgerengui onovchtoi medeelel bn bayrlala
Бичсэн: Зочин хэзээ: 14:51, 2018-10-13 | Холбоос | |
гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү :0134 :
Бичсэн: Зочин хэзээ: 22:44, 2012-01-28 | Холбоос | |
гоё шүү
Бичсэн: Зочин хэзээ: 11:29, 2012-01-23 | Холбоос | |
алга ташилт
Бичсэн: Naraaya хэзээ: 19:56, 2011-06-15 | Холбоос | |
баяртай байна тэврэлт
Бичсэн: Зочин хэзээ: 15:47, 2011-02-22 | Холбоос | |
баярлалаа
Бичсэн: Зочин хэзээ: 10:10, 2009-12-28 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)